Шийдэл

ePay системтэй хэрхэн холбогдох вэ

Банк, финтек компаниуд REST API-аар ePay системтэй холбогдож, QR суурьтай төлбөр тооцоонд оролцох боломжтой. Доор нь интеграцын үндсэн ойлголтуудыг товч танилцуулав.

Үндсэн ойлголтууд

ePay-д интеграц хийхийн өмнө мэдэх ёстой 3 гол ойлголт.

Client

Харилцагч

ePay үйлчилгээнд холбогдож байгаа банк эсвэл финтек компани. Харилцагч нь платформд REST API-аар хандаж, гүйлгээний мэдээллийг илгээх, хүлээн авах үүрэгтэй.

Customer

Хэрэглэгч

Төлбөр хүлээн авах байгууллага эсвэл төлбөр шилжүүлэх банк/финтек-ийг төлөөлсөн эцсийн хэрэглэгч. Хэрэглэгч апп-аараа QR кодыг уншуулж гүйлгээ хийнэ.

Connection

Холболт

Харилцагч нь ePay сервертэй REST API-аар холбогдоно. API дуудалтыг CLIENT_KEY-ээр баталгаажуулж, хоёр тал харилцан callback URL тохирлуулна.

Интеграцын 2 рол

Харилцагч нь Issuer (төлбөр төлөх) эсвэл Acquirer (төлбөр хүлээн авах), эсхүл аль алин нь байх боломжтой.

Issuer

Төлбөр төлөх

Таны харилцагч апп-аар нь QR код унших болон төлбөр төлөхөд зориулсан интеграц. Хэрэглэгчийн дансаас мөнгө гарахад холбогдоно.

  • QR_INQUIRY — уншсан QR кодоос нэхэмжлэлийн мэдээлэл авах
  • QR_PAID — гүйлгээ амжилттай биелсэнийг ePay-д мэдэгдэх
Acquirer

Төлбөр хүлээн авах

Мерчанттай ажилладаг банк/финтекийн интеграц. Мерчантын QR кодыг үүсгэж, төлбөр хүлээн авах процесст оролцоно.

  • QR_INQUIRY — ePay-ээс ирсэн QR шалгах хүсэлтэд хариу өгөх
  • QR_PAID — ePay-ээс төлбөрийн баталгаажилтыг хүлээж авах
API товч тойм

REST API, JSON формат, X-Api-Key header-ээр баталгаажна.

POST
https://dev-switch.epayment.mn/api/messages/inquiry
QR_INQUIRY
Content-Type: application/json
X-Api-Key: CLIENT_KEY
{
  "qrcPayload": "00020101021226400014A000...",
  "paymentCode": "673583de0eb301079b6106e8",
  "payerName": "Enkhsod",
  "payerCode": "10222"
}

Жич: Дээрхтэй ижил бүтэцтэй QR_PAID endpoint-оор гүйлгээ хийгдсэн тухай мэдэгдлийг дамжуулна. Бүрэн техникийн тайлан, response бүтэц, status code болон жишээг docs.epayment.mn-ээс үзнэ үү.

Хэрхэн эхлэх вэ

4 энгийн алхамаар ePay системтэй холбогдоно.

1

Бидэнтэй холбогдох

Холбоо барих хуудсаар эсвэл info@epayment.mn хаягаар интеграцын хүсэлтээ илгээнэ.

2

Гэрээ, URL солилцоо

Харилцан гэрээ байгуулж, та бидэнд өөрийн callback URL-ээ өгнө.

3

CLIENT_KEY авах

ePay тусад нь dev орчны CLIENT_KEY үүсгэн танд хүргүүлнэ.

4

Туршилт & production

dev-switch.epayment.mn орчинд API-г туршиж, амжилттай болсны дараа production-д шилжинэ.

Интеграц хийхэд бэлэн үү?

Маны техникийн баг тан руу холбогдож, интеграцын нарийн ширийн асуултад хариулах болно.