Түншүүд

Салбарын оролцогчдыг нэгтгэсэн дундын платформ

Бид төлбөрийн экосистемийн бүх оролцогчдод нээлттэй, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг санал болгож байна.

Хэнд зориулагдсан вэ

Банкуудад

QR суурьтай нэг холболтоор бүгдтэй холбогдоно

  • Олон төрлийн интерфэйс холболтын оронд ePay-тэй нэг холболт — бүх оролцогчтой холбогдоно
  • Төлбөр тооцоонд оролцох хөгжүүлэлт, үйл ажиллагааны зардал буурна
  • Банк, финтекийн хувьд шимтгэлийн ил тод дүрэмтэй
  • Маргаантай болон эрсдэлтэй гүйлгээнээс үүдэх зардал буурна
  • QR гүйлгээний динамик тайлан, дундын лавлагаа
  • Нэгдсэн нэг холболттой болсноор нууцлал, аюулгүй байдал сайжирна

Төлбөрийн компаниудад

Финтекүүдэд QR төлбөрийн шинэ суваг

  • Цахим мөнгөний зөвшөөрөлтэй, АСН-ийн шууд оролцогч финтекүүд QR-т нээлттэй оролцоно
  • QR суурьтай бэлэн бус төлбөрөөр шимтгэлийн орлого нэмэгдэнэ
  • ПОС шаардлагагүй — статик эсвэл динамик QR-аар худалдан авалт (Customer/Merchant presented mode)
  • Олон төрлийн интерфэйс холболтыг нэг ePay холболтоор орлуулна
  • Маргаантай гүйлгээг үр дүнтэй, богино хугацаанд шийдвэрлэх механизм
Соёмбо

Төрийн байгууллагуудад

QR кодоор төрийн үйлчилгээний төлбөр хийх

  • Татвар, торгууль, хураамжийг QR кодоор хүлээн авах
  • Бүх банк, финтекийн хэрэглэгчдэд хүртээмжтэй
  • Төлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг автомат ангилах
  • Аюулгүй, ил тод, баталгаажсан гүйлгээ
  • Нэг холболтоор бүх оролцогчтой холбогдох
Хамтрагч байгууллагууд
Bonum
QPay
hiPay
Яагаад ePay-г сонгох вэ

Зах зээл дээрх бусад шийдлээс ялгарах үндсэн 4 давуу тал.

01

Монголбанкны стандартад суурилсан

ePay нь Монголбанкны Нэгдсэн QR стандартын техникийн хэрэгжилтийг бүрэн хангасан, Үндэсний төлбөр тооцооны дундын дэд бүтцийн нэг хэсэг.

02

Хараат бус, төвийг сахисан

Аль нэг банк, финтект хамаарахгүй хараат бус оператор болохын хувьд шударга, ил тод шимтгэлийн дүрэм, тэгш оролцоог хангана.

03

Нэг холболт, олон оролцогч

Хоёр талт интеграцын матрицын оронд нэг л ePay холболтоор бүх оролцогчтой холбогдож, хөгжүүлэлт, үйл ажиллагааны зардлыг бууруулна.

04

Найдвартай, үндэсний дэд бүтэц

Геог тусгаарлагдсан 2 дата төв, 24/7 тасралтгүй ажиллагаа, real-time replication, DNS failover-той найдвартай архитектур.

Түншлэл хэрхэн явагдах вэ

Хүсэлт гаргаснаас production-д шилжих хүртлэх үе шат.

1

Бидэнтэй холбогдох

Холбоо барих хуудсаар эсвэл info@epayment.mn хаягаар түншлэл, интеграцын хүсэлтээ илгээнэ.

2

Гэрээ & URL солилцоо

Харилцан гэрээ байгуулж, талууд callback URL-ээ харилцан солилцоно. Гүйлгээний шимтгэлийн ил тод дүрмийг эндээ танилцуулна.

3

CLIENT_KEY & SDK

ePay танд dev орчны CLIENT_KEY үүсгэж өгч, REST API / SDK холболтод шаардагдах техникийн материалыг хүргүүлнэ.

4

Туршилт & production

dev-switch.epayment.mn орчинд API-г туршиж, амжилттай болсны дараа production-д шилжинэ. Техникийн дэлгэрэнгүйг Шийдэл хуудаснаас үзнэ үү.

Түгээмэл асуултууд

Түншлэхийн өмнө ихэвчлэн тавигддаг асуултуудын хариулт.

Түншлэх нийт хугацаа хэр удаан вэ?

Холболтын цар хүрээ, таны техникийн багийн бэлэн байдлаас хамаарч хугацаа өөр байна. Гэрээ байгуулж, CLIENT_KEY хүлээн авсны дараа dev-switch.epayment.mn дээр туршиж болно.

Ямар төрлийн байгууллагууд түнш болох боломжтой вэ?

Арилжааны банк, Цахим мөнгөний зөвшөөрөлтэй финтек, АСН системийн шууд оролцогч төлбөрийн компани, мөн төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нээлттэй.

Шимтгэлийн бодлого ямар вэ?

ePay нь бүх харилцагчдад ижилхэн, ил тод шимтгэлийн дүрэмтэй. Гүйлгээний шимтгэл, үйлчилгээний нөхцөлийг гэрээ байгуулахдаа дэлгэрэнгүй танилцуулна.

Ямар техникийн чадвар шаардах вэ?

REST API, HTTPS, JSON-ийг ойлгодог backend хөгжүүлэгч багтай бол хангалттай. ePay нь SDK болон техникийн дэмжлэг үзүүлнэ.

ePay нь гүйлгээний мөнгөө барьдаг уу?

Үгүй. ePay нь зөвхөн санхүүгийн бус мэдээллийг дамжуулдаг. Санхүүгийн гүйлгээ нь АСН системээр дамжин банк хооронд шууд явагдана.

Маргаантай гүйлгээг хэрхэн шийддэг вэ?

ePay-ийн маргаан шийдвэрлэх үр дүнтэй механизмаар талууд хоорондоо товлосон хугацаанд шийдвэрлэнэ. Дундын лавлагаа авах боломжтой.

Танай байгууллага ч бас холбогдох боломжтой

Манай түншлэлийн хөтөлбөрт нэгдэж, QR суурьтай төлбөр тооцоонд нээлттэй оролцоорой.

Түнш болох