Төлбөрийн үйлчилгээнд төгс тусалъя
"Эпэй" ХХК нь 2012 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж буй санхүүгийн технологийн компани бөгөөд 2022 оноос Үндэсний төлбөр тооцооны дундын дэд бүтцийг хөгжүүлэх стратегийн зорилттой ажиллаж байна.
Бидний түүх
Эпэй нь анх 2012 онд банкны төлбөр тооцоо, мобайл ПОС-оор картын гүйлгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой байгуулагдсан. Санхүүгийн технологи, төлбөр тооцооны системийн дэд бүтэц, програм хангамжийн хөгжүүлэлтийн чиглэлд үе шаттайгаар өргөжин хөгжсөөр өнөөдөр Монгол Улсын төлбөрийн экосистемийн дундын дэд бүтцийг бүрдүүлж байна.
2022 оноос хойш Үндэсний төлбөр тооцооны системд шаардлагатай дундын дэд бүтцийг бий болгох стратегийн зорилт дэвшүүлж, санхүүгийн бус гүйлгээний мэдээлэл дамжуулах платформын шийдлийг боловсруулан, 2024–2025 онд нэвтрүүлэлтийн ажлыг амжилттай эхлүүлсэн.
Үүсгэн байгуулагдсан
Мобайл ПОС, картын гүйлгээний чиглэлээр
Стратегийн шилжилт
Дундын дэд бүтэц хөгжүүлэх зорилтод шилжсэн
Платформ хөгжүүлэлт
Системийн архитектур, туршилт эхэлсэн
Нэвтрүүлэлт
Бүрэн хэрэгжилт, тусгай зөвшөөрөл
Алсын хараа
Монгол Улсын төлбөрийн экосистемд санхүүгийн бус гүйлгээний мэдээллийн урсгалыг стандартчилагдсан, найдвартай, хараат бус дундын платформоор хангаж, бүх оролцогчийг холбосон нэгдмэл, тогтвортой бэлэн бус төлбөр тооцооны дэд бүтцийг бүрдүүлсэн үндэсний хэмжээний технологийн компани болон төлөвших.
Эрхэм зорилго
Төлбөр тооцооны оролцогч байгууллагуудын хооронд дундын технологийн платформыг хөгжүүлж, мобайл банк болон финтек түрийвчүүдийн хоорондын уялдаа холбоог хангах замаар бэлэн бус төлбөрийн хүртээмж, ил тод байдал, стандартжилтыг нэмэгдүүлэх.
"Төлбөрийн үйлчилгээнд төгс тусалъя" — манай компанийн уриа, үнэт зүйлсийн үндэс.
Харилцагч
Харилцагчаа хүндлэх, харилцан үр ашигт хамтын ажиллагааг эрхэмлэх. Тэдний амжилт нь бидний амжилт.
Ёс зүй
Оролцогч талуудад хараат бус, төвийг сахисан байдлаар хандах, мэдээллийн нууцыг хамгаалах.
Хариуцлага
Үйл ажиллагааныхаа чанар, найдвартай байдлыг өөрсдөө хариуцаж, стандартын өндөр түвшинг барих.
2026–2030 оны стратегийн хэрэгжилтийн 5 гол чиглэл.
Нэгдсэн QR стандартын хэрэгжилт
Монголбанкны Нэгдсэн QR стандартын техникийн хэрэгжилтийг бүрэн хангах.
Дундын мэдээллийн систем
Төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хоорондын санхүүгийн бус гүйлгээний мэдээлэл дамжуулах нэгдсэн системийг хөгжүүлэх.
Төрийн үйлчилгээтэй уялдаа
Төрийн үйлчилгээний төлбөрийн орчинтой технологийн уялдаа холбоог бий болгох.
Санхүүгийн тогтвортой байдал
Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулалтын өгөөж бий болгох.
Салбарын түншлэл
Салбарын хэмжээнд хамтын ажиллагаанд тулгуурласан дундын платформын байр суурийг бэхжүүлэх.
Манайхтай хамтран ажиллахыг хүсэж байна уу?
Бид салбарын бүх оролцогчидтой нээлттэй, хараат бус, харилцан үр ашигтай хамтын ажиллагаа хийхэд үргэлж бэлэн байна.
Холбоо барих →