Модулиудаас бүрдсэн дундын төлбөрийн цөм
ePay платформ нь бие даасан модулиудаас бүрдэх ба микросервис архитектуртай. Доор нь бүрдэл хэсгүүд, гүйлгээний урсгал, дэд бүтэц болон аюулгүй байдлын талаар танилцуулав.
ePay систем нь дараах үндсэн модулиудаас бүрдэж, тэдгээр нь төв цөм дээрээ нэгдэн ажилладаг.
Audit Log
Системийн бүх аудит логийг найдвартай хадгалах, мөрдөлт хийх хэсэг.
Fee Configuration
Харилцагч банк, финтекийн гүйлгээний шимтгэлийг ил тод удирдах.
Report
QR худалдан авалтын динамик тайлан, тайлангийн удирдлагын модуль.
Transaction
Банк болон финтекүүдийн санхүүгийн бус гүйлгээг боловсруулах цөм.
Switch
Харилцагч хоорондын санхүүгийн бус гүйлгээг дамжуулах, удирдах.
Холболтын интерфэйс
QR харилцагчийн интерфэйс холболт, оператор хандах дэлгэцүүд.
Монголбанкны стандарт QR код ашиглан 2 үндсэн хувилбараар гүйлгээ хийгдэнэ.
QR үүсгэх
Мерчант кассын төхөөрөмж дээр статик эсвэл динамик QR код үүсгэж худалдан авалтыг эхлүүлнэ.
QR унших
Хэрэглэгч өөрийн ашигладаг банк/финтекийн аппаар QR кодыг уншуулна.
ePay-д дамжуулах
Хэрэглэгчийн банк QR мэдээллийг ePay системд илгээж, ePay нь мерчантын банк руу дамжуулна.
Төлбөрийн хариу
Мерчантын банк payment data-г буцааж, ePay-ээр дамжуулан хэрэглэгчийн банк руу илгээгдэнэ.
Гүйлгээ гүйцэтгэх
Хэрэглэгчийн банк АСН системээр дамжуулан мерчантын банк руу санхүүгийн гүйлгээг илгээнэ.
Шимтгэлийн тооцоо
ePay систем нь хоёр талын шимтгэлийг тохирсон интервалаар тооцоолж, төлбөр тооцоог гүйцэтгэнэ.
QR үүсгэх
Хэрэглэгч өөрийн банк/финтекийн апп дээр динамик QR код үүсгэнэ.
QR унших
Мерчант кассын машин эсвэл зориулалтын уншигчаар QR кодыг уншуулна.
ePay-д дамжуулах
Мерчантын банк QR мэдээллийг ePay системд илгээж, хэрэглэгчийн банк руу route хийгдэнэ.
Гүйлгээ гүйцэтгэх
Хэрэглэгчийн банк payment data-г боловсруулж, АСН системээр мерчантын банк руу илгээнэ.
Гүйлгээг шалгах
ePay систем гүйлгээ амжилттай биелсэн эсэхийг АСН-ээс лавлаж, талууддаа статус илгээнэ.
Шимтгэлийн тооцоо
Хоёр талын шимтгэлийн төлбөр тооцоог тохирсон хугацааны интервалаар гүйцэтгэнэ.
Тасралтгүй ажиллагаа, өндөр хүртээмжийг хангахын тулд бид өөр өөр дата төвд байрлуулсан олон давхаргат архитектур ашигладаг.
Физик сервер
Үндсэн болон нөөц дата төв бүрт 2 физик сервер, нийт 4 сервер дээр ажиллана.
Дата төв
Геог тусдаа байршилтай үндсэн болон нөөц дата төв, шилэн кабелийн шууд холболттой.
Виртуал сервер
Microservice архитектурт зориулсан 18 виртуал сервер load balancing-той ажиллана.
Replication
Үндсэн дата төвөөс нөөц рүү real-time database replication явагдана.
Failover
DNS Failover үйлчилгээгээр үндсэн дата төвөөс нөөц рүү автомат шилжилт.
Secure Network
Үндсэн болон нөөц дата төв рүү нууцлал бүхий VPN-ээр хандана.
ePay системийн архитектур нь нууцлал, өгөгдлийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 3 түвшинд хуваагдсан.
Network Layer
Сүлжээний хамгаалалтын давхарга — гадны халдлагаас хамгаалах анхны хана.
- VPN tunneling & encrypted channels
- Firewall болон DDoS protection
- IP whitelist, access control
- Шилэн кабелийн шууд холболт
Application Layer
Аппликейшн түвшний хамгаалалт — хэрэглэгч, эрх, үйлдлийн мөрдөлт.
- Authentication & authorization
- Role-based access control (RBAC)
- Бүрэн audit log — бүх үйлдэл
- API rate limiting & monitoring
Data Layer
Өгөгдлийн түвшний хамгаалалт — хадгалалт, нөөцлөлт, шифрлэлт.
- Encryption at rest & in transit
- Database replication & backup
- Auto failover between data centers
- Key management system