Компанийн танилцуулга

“Эпэй” ХХК нь мэдээллийн технологийн мэргэшсэн, зөвлөх инженерүүдийн санаачилгаар банкны төлбөр тооцоо, мобайл ПОС-р картын гүйлгээ хийх чиглэлээр үйл ажиллагаа  явуулах зорилгоор 2012 онд үүсгэн байгуулагдсан, Монголын анхны финтек компаниудын нэг юм.

Цахим төлбөрийн технологийн хөгжилтэй уялдуулан бид 2022 оноос ePayment платформыг нэвтрүүлэх төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. Уг платформ нь Монголбанкны нэгдсэн QR кодын стандартыг ашиглаж буй төлбөр тооцооны оролцогч нарын хооронд гүйлгээ хийхэд шаардлагатай санхүүгийн бус гүйлгээний мэдээллийг дамжуулан, Монгол улсад ашиглагдаж буй бүх төрлийн мобайл банкны апп, финтекүүдийн түрийвч хооронд санхүүгийн гүйлгээ хийх, харилцагчид шинэ төрлийн гүйлгээ хийх боломжийг олгодог.