Цахим төлбөрийн технологийн хөгжилтэй уялдуулан бид 2022 оноос ePayment платформыг нэвтрүүлэх төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна.
ePay систем нь QR төлбөр тооцоонд оролцогчдын хооронд санхүүгийн бус гүйлгээний мэдээллийг харилцан дамжуулж, цахим орчинд картаар болон хөдөлгөөнт банк ашиглан худалдан авалтын, төлбөр төлөлтийн болон шилжүүлгийн гүйлгээг гүйцэтгэх дэд бүтцийг бий болгох зорилготой.
Cистем нь Монгол банкны нэгдсэн стандартын QR code ашиглан төлбөр тооцооны оролцогчдын хооронд гүйлгээ хийхэд шаардлагатай санхүүгийн бус гүйлгээний мэдээллийг дамжуулах үүргийг гүйцэтгэх бөгөөд санхүүгийн гүйлгээ гаргах урьдчилсан нөхцлийг банкууд болон финтек компаниудад олгох юм.
ePay системийг нэвтрүүлэхдээ хөгжүүлэлтийн, туршилтын, бодит орчнуудыг хамгаалалтын төхөөрөмжөөр тусгаарласан.
Системийн бодит орчинд нэвтрүүлэхдээ системийн 3 давхаргыг нэвтрүүлсэн
Энэ нь халдлага болон системийн доголдлоос хамгаалах, нөөцийг үр ашигтай ашиглан нууцлал, аюулгүй байдлыг хангах нөхцөл болох юм.
Систем нь архитектурын хувьд Microservice architecture -оор бүтээгдсэн бөгөөд орчин үеийн системийн шийдлүүдийг өөртөө агуулсан. Үүний үр дүнд Microservice бүр нь бие даан бусад системээс хамааралгүй үйл ажиллагаатай байх боломжтой болсон бөгөөд энэ нь системийн ямар нэг хэсэгт доголдол гарахад бусад модулиудын үйл ажиллагаанд шууд нөлөөлж, систем бүхэлдээ ажиллагаагүй болохоос сэргийлдэг.
Системийн сервер орчинд байршуулахдаа контэйнер технологийг ашиглаж байгаа энэ нь системийн дэд microservice бүрийг ачааллаас хамааран өргөтгөх, node -ийн тоог нэмэгдүүлэх, физик нөөцийг үр ашигтай ашиглах боломжийг олгоно.